БНАСАУ өчигдөр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох анхны алхмаа хийж, Пунгери дэх цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хаах ёслолыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаа энэ сарын 23-25-ны хооронд үргэлжлэх байсан ч, цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор өчигдөр эхэлсэн юм.
Тус үйл ажиллагааны гэрч болохоор АНУ, Их Британи, Хятад, Өмнөд Солонгос, Оросын сэтгүүлчдээс бүрдсэн хэвлэл мэдээллийн багийнхан Умард Солонгосын хойд хэсэгт байрлах цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолыг ажигласан байна.
Цөмийн туршилтын талбай дээрх дөрвөн хонгилоос гурвыг нь дэлбэлжээ. Үлдсэн хэсгийг нь ашиглах боломжгүй гэж үздэг аж. Мөн ажилчдын байр, цэргийн зориулалттай бусад байгууламжуудыг устгасан байна.