Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэргүүн хатагтай Брижит Макроны хамт өчигдөр ОХУ-д хүрэлцэн очжээ. Улмаар Петерсбургийн Константин ордонд Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна.
Э.Макрон Ираны цөмийн хөтөлбөр, Сири, Украины нөхцөл байдлын талаар В.Путинтай ярилцахаар ОХУ-д айлчилж байгаа аж. Өмнө нь тэрбээр АНУ-д айлчилж байсан юм.