Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийн 30.000 гаруй га газрыг 2015.12.31-ний өдөр “Эйкүсора” ХХК ашиглалтын лиценз болгон авсан гэнэ. “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний автограшийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд бүхэлдээ уул уурхайн ашиглалтын лицензтэй талбайд байгаа ажээ.
Иймд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар Шивээговь сумын ИТХ-ын хурлын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Д.Сумьяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт албан бичиг илгээгээд байгаа юм байна.