ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт тэргэнд Монгол Улсын шинэ иргэн мэндэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-14

Өчигдөр буюу энэ сарын 14-нд Шарын гол-Дархан чиглэлийн зорчигчийн 603 дугаар галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ амаржиж, хүүтэй болжээ. Хүүг тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эх барьж авчээ. Бүсгүй өмнө нь хийсвэрээр төрж байсан бөгөөд багагүй сандарчээ. Гэсэн ч үйлчлэгч нар сандралгүй, тайван байж чадсанаар эх хүү хоёр эсэн мэнд эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Хүүд ар гэрийнхэн нь Ганзам гэж нэр өгөхөөр болсон аж. 

Өмнө нь буюу 2018 оны зургадугаар сард Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 285 дугаар галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн эмэгтэй мөн л хүү төрүүлж байсан билээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 10 гаруй эх галт тэргэнд амаржсан байдаг аж. 

Харин 2015 онд Дорноговь аймгийн иргэн мөн л Улаанбаатар-Сайншанд чиглэлд зорчиж явахдаа амаржиж, хүү төрүүлсэн бөгөөд “УБТЗ” ХНН-ийн зүгээс 66 жилийн түүхэнд галт тэргэнд төрсөн 70 дахь хүүхэд боллоо хэмээн хүүд 18 нас хүртлээ орон нутгийн болон олон улсын чиглэлд галт тэргээр үнэгүй зорчих эрхийг бичиг өгч байсан юм. Харин энэ удаа хүүд ямар нэг эрхийн бичиг өгөх эсэх нь тодорхойгүй байна.