ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Морган Фримэн бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

“Сая долларын эмэгтэй” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан нэрт жүжигчин Морган Фримэн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр шалгагдаж эхэлжээ.

Тодруулбал, найман эмэгтэй түүнийг бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргасан байна. Тэдний дунд 2015 онд түүнтэй нэг кинонд хамтран ажиллаж байсан туслах эмэгтэй  багтаж буй бөгөөд тэрбээр Морган түүнийг байнга өдөж хоргоож, эротик сэдэвтэй асуулт асууж, бэлхүүс, өгзгөнд нь хүрдэг байсан гэж гомдол мэдүүлсэн байна.  Түүнчлэн гурван сэтгүүлч бүсгүй болон жүжигчин эмэгтэйчүүд Морган Фриман тэдэнд бэлгийн дарамт үзүүлдэг байсныг нотолжээ. Харин энэ талаар Морган “Таагүй байдалд орсон бүх эмэгтэйчүүдээс уучлалт гуйж байна. Би тэднийг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй” гэх тайлбар хийсэн аж.