Европын холбоо соруул, сэрээ, халбага, савх гэх мэт нэг удаагийн пластик хэрэглэгдэхүүнийг бүрэн хориглох, 2025 оныг хүртэл пластик аяга, савны хэрэглээг өнөөгийнхөөс 90 хүртэлх хувиар бууруулах зорилго бүхий хуулийн төслийг боловсруулжээ.
Хориглох бараа бүтээгдэхүүнд пластикаар хийсэн соруул, савх, сэрээ, халбага, таваг, аяга зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа аж. Гэхдээ яг хэзээнээс хориглох эсэх нь тодорхойгүй байна.
Тус хуулийг төслийг цаашдаа Европын холбооны 28 орон, европарламентаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.