ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

GEM MALL ирэх сард нээлтээ хийнэ

O.Admin
2018-05-29

Урин дулаан цаг айлчлан ирж, зуны дунд сар гарахтай зэрэгцэн хямд үнэ, өргөн сонголт, тав тухтай орчин бүхий  GEM MALL худалдааны төв нээлтээ хийх нь. 

Тус худалдааны төв бидний нэрлэж заншсанаар 25-р эмийн сангаас хороолол  руу өгсөх зам дагуу байрладаг аж. Интерьер дизайн, дотоод  засал чимэглэлээрээ бусдаас ялгарах тус худалдааны төвийн нээлт ирэх сарын 2-нд болох юм байна. Нээлтийн үеэр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-50 хувийн хямдрал зарлахаас гадна азын сугалаа, урамшуулалт худалдаагаар хэрэглэгчиддээ бэлэг барих аж.

 

GEM Mall-д  балет, боди артын сургалт, маникюр педикюр, саун спа зэрэг үйлчилгээний байгууллагаас  гадна  хямд үнэ, өргөн сонголттой худалдааны тасаг зэрэг нийт 60 гаруй  цэг төвлөрчээ.  Ерөнхий менежер Ж. Оюунгэрэлийн хэлж буйгаар GEM Mall “Ид шидийн орон”  төслийг дэмжигч анхны худалдааны төв  болж буйгаараа онцлог бөгөөд  тус ТББ-д  тусгай талбай гарган өгч, түрээснээс нь чөлөөлсөн байна.

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхтуяа