Украины нийслэл Киев хотод өчигдөр ОХУ-ын сэтгүүлч бусдад буудуулж амиа алдсан хэрэг гарчээ. Хохирогч тэрс үзэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалагддаг байсан бөгөөд В.Путиныг шүүмжлэгч байжээ.
Нас барсан сэтгүүлчийг Аркади Бабченко гэдэг байна. Тэрээр өөрийнхөө гэрт үл таних этгээдүүдэд буудуулж, 41 насандаа зуурдаар нас баржээ. Цагдаагийн газраас мэдээлснээр, түүний цогцсыг эхнэр нь олсон байна. Тодруулбал, гэрт нь гэнэт буун дуу гарсан бөгөөд тухайн хэсэгт очиход сэтгүүлч залуу бусдад буудуулсан байдалтай байжээ. Улмаар түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн ч, шархаа даалгүй нас барсан аж.