ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украинд алагдсан гэх сэтгүүлч амьд байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-31

В.Путиныг шүүмжлэгч Оросын сэтгүүлч Аркадий Бабченког Украины  Киев хотод алагдсан тухай мэдээллийг Украины аюулгүй байдлын албанаас зарласан. Гэтэл алагдсан гэх сэтгүүлч залуу хэвлэлийн бага хурлын үеэр амьд гарч ирж, олныг гайхшруулжээ. 

Учир нь Украины албаныхан гэмт хэргийг илрүүлж, түүний амь насанд халдахыг завдсан этгээдийг олж илрүүлэхийн тулд  түүнийг амь үрэгдсэн гэх мэдээллийг зохиомлоор тараасан аж.  

Хэвлэлийн хурал дээр ирсэн Бабченко уг ажиллагааны тухай мэдээгүй байсан найз нөхөд, гэр бүлийнхнээсээ уучлал гуйжээ. Грицакийн мэдээлснээр сэтгүүлчийг алуулахын тулд Оросын тусгай алба Украины нэгэн иргэнд 40 мянган ам.доллар төлж, захиалсан байсныг илрүүлсэн гэнэ. 

Харин  ОХУ-ын Гадаад хэргийн яам Бабченког амьд байгаад баяртай байгаагаа мэдэгдээд Украины талыг “зохиомол суртал нэвтрүүлэг” зохион байгуулсанд буруутгажээ. Өмнө нь  тус яамнаас сэтгүүлчийн аллагад ОХУ хамаагүй гэдгийг мэдэгдэж байсан юм.