Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Дотоод хэргийн сайд Эмбер Раддыг огцруулахаар шийдвэрлэжээ.
Тус улсын Засгийн газар жил бүр тодорхой хэмжээний цагаачдыг албадан гаргах бодлого баримталж байсан ч, сайд асан Эмбер үүний эсрэг ажиллаж, зөрчилдсөн шийдвэр гаргаж байсан нь огцрох үндэслэл болсон байна. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд уг бодлогыг мэдээгүй явсандаа уучлалт хүссэн аж.
Эмбер Радд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн үү, эсвэл Ерөнхий сайд нь огцруулсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Засгийн газраас ямар нэг тайлбар хийгээгүй байна.