АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах ирэх сард болох Ким, Трамп нарын дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын талаар ярилцахаар Умард Солонгосын төлөөлөгчид АНУ-д очжээ.
Пхеньяны төлөөллийг генерал Ким Ён Чол тэргүүлж байгаа аж. Тэрбээр өчигдөр Нью-Йоркт Майк Помпеотой оройн зоог барьсан байна. Энэ үеэр БНАСАУ-АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээиий уулзалтын талаар ярилцжээ.
Генерал Ким Ён Чол Ким Жон Уны баруун гэгддэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Эйр Чайна авиа компанийн онгоцоор Нью-Йоркийн Жон Ф Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудалд буусан аж.