ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт уул оргилсны улмаас 65 хүн түлэгдэж нас барлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-05

Төв Америкийн Гватемал улсын Фиэго гэх галт уул оргилсны улмаас ойролцоох хот тосгодын иргэд ихээхэн хохирол амсчээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр аврагчид 65 хүний цогцсыг гамшгийн бүсээс гаргасан байна. Мөн 46 хүн хүнд гэмтжээ. Одоогоор тус улсын Эскуинтла,  Сакатепекес, Чимальтенанго гэсэн гурван мужийн гамшгийн бүсэд байрлаж буй 3271 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ёстойгоос, 1787-г нь түр хоргодох байранд хүргэсэн байна.

Гватемалын Онцгой байдлын газраас эхэндээ гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоог 25 хэмээн мэдээлж байсан юм. Гэхдээ сураггүй болсонд тооцогдож буй хүмүүс олон байгаа учраас нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг онцолж байв.

Галт уул оргилсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 1.7 сая хүн хохирол амсчээ.