БНХАУ-ын Хэнань мужийн Зензоу хотын цагдаагийн алба хаагчид өнгөрсөн сарын 21-ний 06:30 цагт нэг настай охин хүүхэд галт тэрэгний буудлаас алга боллоо гэх дуудлага авчээ.
Нэг нас долоон сартай охин дуудлага өгснөөс нэг хоногийн өмнө оройн 20:00 цагийн үед алга болсон байх хэдий ч, эх нь маргааш нь цагдаад дуудлага өгсөн байжээ.
Тус дуудлагын дагуу албаныхан хэргийг нягталж, охиныг олсон байна. Гэвч, охины төрсөн эх нь үл таних залууд 50 мянган юанаар зарсан нь тогтоогджээ. Улмаар тус мөнгөнийхөө 6000 юаныг нь өөртөө гоо сайхны бараа, бүтээгдэхүүн авахад зориулсан байсан аж.
Одоогоор охиныг улсын хамгаалалтад авсан бол төрсөн эх болон худалдан авсан залууг саатуулан шалгаж байгаа юм байна.