ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Саудын Арабт 10 эмэгтэй жолооны үнэмлэх авчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-05

Эмэгтэй хүн машин жолоодохыг хориглох тухай хуулийн заалтаа Саудын Арабын Засгийн газар хүчингүй болгож цуцалснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 10 эмэгтэй жолоодох эрхийн үнэмлэх авчээ.

Лалын шашинт тус улсад энэ сарын 24-нөөс эхлэн эмэгтэйчүүд автомашин жолоодох эрхтэй болох юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын нийслэл Рияд тэргүүтэй хэд хэдэн хотод эмэгтэйчүүд жолооны сургалтад хамрагдсан байх бөгөөд эхний 10 эмэгтэй нь өчигдөр жолооны үнэмлэхээ авсан аж.

Албан ёсоор машин жолоодох эрхтэй болсон нэгэн эмэгтэй “Тун удахгүй эх орондоо машин жолоодох боломжтой болно. Энэ бол миний мөрөөдлийн нэг” хэмээн ярьжээ. Харин ирэх долоо хоногт дахин 2000 орчим эмэгтэй жолоодох эрхийн үнэмлэхээ авах гэнэ.