Жүжигчин Бенедикт Камбербэтч Их Британийн нийслэл Лондон хотод явж байхдаа бусдад зодуулж байсан түгээгч залууг аварчээ.
Тэрбээр эхнэрийн хамт таксинд сууж байхдаа нэгэн залуу бусдад зодуулж байхыг олж харсан аж. Таксины жолооч “Тэр хүн үнэхээр азтай. Бенедикт яг л супер баатар шиг байсан. Хэрэв тэр туслаагүй бол зодуулж байсан залуу хүнд гэмтэх байсан байх” хэмээн магтжээ.
Харин өөр нэгэн гэрч “Жүжигчин таксинаас үсэрч бууж ирээд, зодуулж байсан залуу руу гүйсэн. Ингэхдээ наад хүнээсээ хол бай хэмээн хашгирч байсан” хэмээн ярьсан байна.
Улмаар түүнийг гүйж очиход түгээгч залууг зодож байсан дөрвөн залуу зугтжээ.