Махны үнийг тогтворжуулах зорилгоор хаврын улиралд нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жил “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. Нөөцийн махны талаар ХХААХҮЯ-ны бодлолын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодрууллаа.
-Нөөцийн мах хэзээнээс худалдаанд гарч эхлэх вэ?
-ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гарсан ажлын хэсүүд нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлтыг хангахаар ажиллаж байгаа. Нэгдүгээр ажлын хэсэг тавигдах шаардлага буюу үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Харин хоёрдугаар ажлын хэсэг хянан шалгах буюу нөөц бүрдүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байãàа. Үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө ХХААХҮЯ 2018 оны арванхоёрдугаар сард зар тавьсан. Зарын хүрээнд олон аж ахуй нэгж байгууллагаас хүсэлт болон холбогдох материалаа ирүүлснээс урьдчилсан байдлаар долоон аж ахуйí сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзээд албан бичиг илгээсэн. Арилжааны банкны шаардлагын хүрээнд гурван аж ахуй нэгж нь тэнцсэн. Арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэгдээд, ХХААХҮЯ-аас зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлдэг. Одоо бэлтгэл ажлаа хангасан бөгөөд, худалдаалахад бэлэн болж байна. Цаад хугацааг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэж тооцсон. Өнгөрсөн долоо хоногт холбогдох чанар, стандарт гарал үүсэл, агуулах тээврийн хэрэгсэл, сав баглаа боодлыг хоёрдугаар ажлын хэсэг хяналт шалгалт хийлээ. Худалдаанд гаргахдаа жижиглэсэн савалгаагаар буюу 2-3 килограммаар борлуулна.
-Нийтдээ хэчнээн тонн мах бэлтгэсэн бэ?
-Энэ жилийн хувьд тэнцсэн гурван аж ахуй нэгж 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн. Нөөцийн мах худалдах эхний үндсэн чиглэлд тухайн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө худалдааны цэгүүд, дэлгүүрээ тодорхойлсон байгаа. Мөн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мах худалдаалах цэгүүдийн тоог нэмж өгнө. Мэдээж аж ахуй нэгж байгууллагын саналыг үндэслэж байгаад, аль болох хүртээмжтэй худалдаална гэсэн зорилт тавина л даа. Гэхдээ одоогоор яг тэдэн цэгт нөөцийн мах борлуулна гэсэн тоо гараагүй байна.
-Энэ жил 4000 тонн нөөцийн мах бэлтгэсэн гэлээ. Иргэдэд хүртээмжтэй байж чадах уу?
-Энэ жилийн тухайд ХХААХҮЯ-аас 10 мянган тонн мах бэлтгэх зорилт тавьж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Гэтэл манай яамнаас шалтгаалалгүйгээр долоон компаниас дөрөв нь арилжааны банкин дээр унасан. Тиймээс одоо бэлтгэсэн махаа л худалдаалах болж байна. Гэхдээ бид нэмэлт зар тавьж, аж ахуй нэгж байгууллагаас материалыг нь авч, сонгон шалгаруулалт хийхэд хоёр нь тэнцсэн. Одоогоор арилжааны банк руу материалыг нь явуулсан. Удахгүй хариу ирэх байх. 4000 тонн гэдэг маань Улаанбаатар хотын иргэдийн махны нэг сарын хэрэглээ гэсэн Эрүүл мэндийн яамны 2017 оны судалгаа байдаг.
-Махны хэмжээ өмнөх жилүүдээс бага байхаар нөөцийн махны хомсдол үүсэх магадлал өндөр байх. Хэдэн сар хүртэл хувàарèлах вэ?
-Нэг сарын хэрэгцээ гэж байгаа боловч, худалдаалахдаа 4-6 сард графикаар хуваарилж борлуулна. Тухайлбал, дөрөвдүгээр сард 30 хувь, тавдугаар сард 50 хувь, зургаадугаар сард 20 хувийг хийнэ гэсэн төлөвтýй байна.
-Мах бэлтгэж буй компаниуд сайн чанарын мах нийлүүлсэн гэдэг боловч дэлгүүрийн лангуун дотроос харахад, чанар муутай, яс ихтэй мах худалдаалдаг гэсэн гомдол иргэдийн дунд байдаг. Энэ жилийн нөөцийн махны чанарт хэр анхаарсан бэ?
-Анх бэлтгээд явуулахдаа яс махны харьцааны стандартыг мөрддөг. Гомдол гарвал тухайн аж ахуй нэгж дор бүрнээ засаад явж байгаа. Махны чанарын хувьд боломжийн хэмжээнд нийлүүлсэн гэж дүгнэлээ. ХХААХҮЯ-ны харъяа Мал эмнэлгийн ерөнхий газраас лабораторт шинжилгээнд хамруулсан. Тухайн нян судлал, эмийн үлдэгдэл зэрэг хэд хэдэн сорилтын дүнгээс үзэхэд, стандартын шаардлага хангасан байсан. Жингийн хувьд хонь, ямаа, үхрийн мах интервалаа бариад явж байгаа.
-Мах бэлтгэн нийлүүлж буй гурван аж нэгжийн тухай тодруулаач. Мөн хэчнээн төгрөгөөр борлуулах вэ?
-Дархан-Уул аймгийн “Дархан мийт фүүд”, Улаанбаатар хот дахь “Баатрууд”, “Сүхбаатар мах” гэсэн гурван компани байгаа. Үхрийн ястай мах 7200, хонины ястай мах 6500, ямааны ястай мах 5500 хүртэлх төгрөгөөр худалдаалàãäàíà. Äээрх мөнгөн дүн үнийн дээд хэмжээг хэлж байгаа, гэхдээ зах зээлийн ханшаас шалтгаалаад хэлбэлзэж болно.