ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн алба хаагчид голын уснаас иргэний амь насыг аварчээ

O.Admin
1 цагийн өмнө

Энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гүүрний хажууд “Туул голд хүн живэх гэж байна” гэх яаралтай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж. 

Дуудлагын дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэд ахлагч Э.Бат-Очир, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Чулуунбаатар нар цаг алдахгүйгээр дуудлагын газарт түргэн шуурхай очиж, голын усанд гарч чадалгүй, амь нас эрсдэлтэй нөхцөлд байсан иргэнийг алба хаагчид ус руу орж аварч гаргасан байна.