ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын ажил хийж байсан хүнийг дайрч хөнөөгөөд зугтжээ

O.Admin
1 цагийн өмнө

Өнөө өглөөний /2025.11.06/ 04:00 цагийн орчим Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.