ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гватемалд 192 хүн сураггүй болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-06

Төв Америкийн Гватемалын Фуэго галт уул оргилсны улмаас 73 хүн нас барж, 192 хүн сураггүй алга болсон талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Галт уул энэ сарын 3-наас анх дэлбэрч, халуун лаав, үнс тортог оргилсноор ойролцоох долоон хот, тосгодын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Айж балмагдсан иргэд бүгд машинд сууж зугтааснаас үүдэн автозам дээр түгжрэл үүсгэж байжээ.

Одоогоор уулсын тосгодод аврагчид ажиллаж гамшгийн улмаас амь үрэгдсэн иргэдийн цогцсыг хайж байгаа аж. Гэвч, цаашид нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна.