АНУ-ын “Miss America” гоо бүсгүй шалгаруулах наадмын зохион байгуулагчид тэмцээний шалгаруулалтаас усны хувцастай үзүүлбэр болон үдшийн даашинз төрлийг хасч буйгаа мэдэгдлээ.
Тус улсын гоо бүсгүйг шалгаруулах “Miss America-2019” тэмцээн ирэх есдүгээр сард зохион байгуулагдах юм. Тэмцээнийг зохион байгуулагч “Америкийн мисс” байгууллагын тэргүүн, өөрөө ч мисс болж байсан Гретчен Карлсон “Бид зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгийн тэмцээн зохион байгуулмааргүй байна. Тиймээс цаашдаа оролцогчдыг гадаад үзэмжээр нь шүүхгүй” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, цаашид тэмцээнийг зохион байгуулагчид ялагчийг тодруулахдаа нийгэмд үзүүлж буй нөлөөллийг нь илүүтэй үнэлэх гэнэ.
Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тус улсын 50 мужаас бүсгүйчүүд ирж оролцдог байна.