БНХАУ болон БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа сайжирч байгаатай холбоотойгоор агаарын тээврийн “Эйр Чайна” авиа компани энэ сараас эхлэн Бээжин-Пхеньян чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.
Өмнө нь хоёр улсын хооронд онгоц нисдэг байсан ч, НҮБ-аас цөмийн зэвсгийн туршилттай холбогдуулан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хятад тус чиглэлийн нислэгээ зогсоогоод байсан юм. Харин түүнээс хойш эдүгээ таван сарын дараа дахин онгоц нисч эхлэхээр болжээ.
Тодруулбал, Бээжин-Пхеньян чиглэлд долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагийн үдээс хойш “Эйр Чайна”-гийн онгоцнууд нислэг үйлдэх юм байна. Үнийн хувьд нэг талдаа 1770 юан байх гэнэ.