ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1383 гол горхи, нуур ширгэжээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-29

Гадаргын усны нэгдсэн тооллогын өнгөрсөн оны дүнгээс харвал 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн байна.

Уул уурхайн олборлолтын талбай 28 гаруй мянган га-гаар өссөн нь Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой аж.

Манай орны агаарын дундаж температур сүүлийн 20 гаруй жилд 2.2 градусаар дулаарч, 1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюулт үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгджээ.

Тухайлбал шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол ганцхан жилийн дотор 47 болж өссөн байна. Манай улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хийн ялгаралт дэлхийн дунджаас өндөр болох нь тогтоогджээ.