Сингапурын “Сингапур Минт” гэх зоосон мөнгөний үйлдвэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нарын түүхэн уулзалтад зориулж тусгай зоос гаргахаар болжээ.
Тус зоосныхоо загварыг нь гаргаж, олон нийтэд хүргэсэн байна. Зоос алт, мөнгө, никель гэсэн гурван төрлөөр гарах аж. Зоосны нэг талд АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн гар барьж буй байдал, хоёр орны төрийн далбаа дүрслэгдсэн бол ард нь хоёр улсын бэлгэдэл болсон цэцэг, энхтайвны бэлгэдэл цагаан тагтааг дүрсэлж, “Дэлхийн энхтайван” гэх үгийг бичсэн байна.