Испанийн Ерөнхий сайд Педро Санчес шинэ Засгийн газраа эмхлэн байгуулжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тус улсын Засгийн газар 17 гишүүнтэй байх бөгөөд үүний 60 хувь нь буюу 11 нь эмэгтэй улстөрчид байх аж.
Ингэснээр эмэгтэй улстөрчдийн Засгийн газарт эзлэх хувь эрэгтэй, эмэгтэй хүмүүчийн тэгш эрхийг хангах чиглэлд анхаарал хандуулж буй Европын Швед, Финландаас давсан үзүүлэлттэй болж байгаа юм.
Түүнчлэн, Европын холбооны парламентын даргаар ажиллаж байсан Жозеп Боррелийг Гадаад хэргийн сайдаар томилжээ. Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүний нэрсийг удахгүй зургадугаар Филип хаанд өргөн барьж, томилох гэнэ.