Нүүдэлчдийн өв соёлыг харуулсан кино хийх хүсэлт тавьжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзжээ.

 Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Тим Коддингтон “Мулан” “Марко Поло” “Галзуу баян Азиуд” зэрэг томоохон киноны багт орж ажиллаж байсан Холливүдэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм.