"Гоёл 2023" наадмын топ моделиор Б.Баярцацрал тодорлоо

O.Admin
2022-11-28

Монголын дизайнериудын холбоо санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам “Гоёл” наадам 35 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Гоёл 2023” наадам арваннэгдүгээр сарын 23-25-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын их танхимд загварын долоо хоногоор эхэлж, арваннэгдүгээр сарын 27-нд “Шангрила” зочид буудлын их танхимд гала тоглолтоо хийж өндөрлөсөн юм. 35 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн наадмын топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо.