Жүжигчин А.Өнөржаргал малчдад туслахаар замд гарчээ

O.Admin
2024-02-16

Манай улсын таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа бөгөөд малчид түлэх түлээгүй, өвс тэжээлгүй, малын хорогдол ихтэй хүндхэн хаврыг угтаад байна.

Үүнтэй холбогдуулан жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал найзуудын хамт Сүхбаатар аймгийн зарим сумдын малчдад туслахаар замдаа гарчээ. Тэрбээр “Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчид маань маш хүнд өвөлтэй золгож, урт хэцүү хавартай нүүр тулах нь. Тэд цагаан сараа тэмдэглэх нь бүү хэл түлэх түлээгүй, малдаа өгөх өвс тэжээлгүй болсон. Мөн өөрсдөө хүнсний гачигдалд ороод байна.

Иймд найзуудын хамт хэцүү цаг үетэй нүүр тулж буй малчдадаа тусалж мөн сумын төвөөс ах дүү нарынх нь бэлдсэн зүйлсийг малчны хотонд өөрсдийн унаагаар хүргэж өгөхөөр хөдөөг зорьж байна. Малчид бол бидний мартагдах дөхсөн өв соёлыг тээж яваа чухал хүмүүс. Бид одоо л туслах хэрэгтэй. Бусад элэг нэгт Монгол түмнээ ч гэсэн уриалмаар байна. Одоогийн байдлаар миний мэдэж байгаагаар 200 гаруй өрх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундгүй байгаагаас гадна малынх нь 90 хувь хорогдоод байна" хэмээлээ.