Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шүүгчид шүүж явуулна

O.Admin
1 өдрийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX тэмцээн” “Буянт-Ухаа” спорт ордонд 2024 оны 9 дүгээр сарын 20-нд болох гэж байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах ХХ тэмцээн”-ийг Дэлхийн Бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид манай орны шүүгчидтэй хамтран шүүх юм. Та бүхэнд олон улсыншүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.