Улаанбаатар хотноо “Хөвсгөлийн их ай” тоглолт есдүгээр сарын 29-ний 19:00 цагаас "Улаанбаатар палас"-т тоглолтоо хийнэ.
Ганцхан удаа тоглогдох энэхүү тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. "Хөвсгөлийн их ай" тоглолтын эхний хэсэгт Хөвсгөлийн зургаан ястны дуу хуур, бүжгийн тоглолтыг толилуулна. Хоёрдугаар хэсэгт Хөвсгөлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг тоглолт болох юм.
“Хөвсгөлийн их ай” тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Ч.Мөнхшүр, Ө.Баярмагнай, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Дайриймаа, Б.Надмид, Р.Лхамжав, МУСГЗ Д.Өнөржаргал, Т.Сэр-Од, Хөвсгөл аймгийн Хөгжимтэй драмын театрын уран бүтээлчид оролцоно.
Үзэгч та бүхнийг хоймор нутгийн зон олны “Хөвсгөлийн их ай” соёл, уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирж, сэтгэлийн таашаал авахыг урьж байна.