ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк тавдугаар сард 1.66 тонн алт худалдан авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-12

Монголбанк өнгөрсөн  тавдугаар сард 1661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1845 кг-ыг авч байснаас 184 кг-аар бага байжээ. Харин Монголбанк 2018 оны эхний таван сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны тавдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байсан аж.