“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв.
Мөн үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек”, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин “Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн ХШГ-ын Ахлах хянан шалгагч Б.Галия “Орон нутаг дахь банкуудад зайны хяналт тавих аргачлал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.