Хуурамч фэйсбүүк хаягаас орон сууцны найман хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр мессенжерээр холбогдож, данснаас нь хоёр сая нэг зуун мянган төгрөг залилсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ийм хэрэг бүртгэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тухайн хэрэглэгчийн мэдээллээ сайтар нягтлан шалгахыг зөвлөж байна” гэв.
Иймд иргэдэд энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.