ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг

O.Admin
2018-04-30

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн аян өнөөдрөөс /өчигдрөөс/ эхэлж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.

-Дархлаажуулалтын долоо хо­ногийн аян зарлаж байгаа юм байна. Уг аяны талаар дэл­гэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 24-30-ны хооронд дэлхийн дархлаажуулалтын до­лоо хоногийг Монгол Улсад зо­хион байгуулж байна. Монгол Улс 1993 оноос өнөөдрийг хүр­тэл дархлаажуулалтын до­лоо хо­ногийг жилд хоёр удаа зохион бай­гуулдаг. Дархлаа­жуу­лал­тын долоо хоногийн аянаар вакцинд хамрагдаагүй хүүх­дүүдийг нөхөн дархлаажуулах, дарх­лаа сул тогтсон хүмүүсийг нэмэлтээр дархлаажуулдаг юм. Мөн иргэдэд ач холбогдлыг сур­тал­чилж, ойлгуулснаар вак­цины хам­­ралт сайжрах юм. Манай улс 12 халдварт өвч­нийг дарх­лаа­­жуулалтаар хам­гаалж ир­сэн. “Дэлхийн дархлаажуулал­тын өдөр”-ийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Аймаг, дүүр­гийн эрүүл мэндийн тө­вүүд­тэй хамтран зохион бай­гуулж бай­­гаа. Тухайлбал, дарх­лаа­жуу­лалтын чиглэлээр ДЭМБ-ын бүсээс дэвшүүлсэн зо­рил­туу­дыг хангах, эрүүл мэн­дийн шийд­вэр гаргагчид, бодлого тө­­лөв­лөгчид, эрүүл мэндийн ажилт­­нууд, хувь хүмүүст дарх­лаа­­жуу­лал­тын зөвлөмж, мэ­дээл­лийг түгээнэ. Мөн вак­цины ач холбогдлын талаарх мэд­лэг, ханд­лагыг дээшлүүлэх чиг­лэ­лээр төрийн болон төрийн бус бай­­гууллагуудтай хамтран зо­хион байгуулж байна.

-Уг аяныг жилд хоёр удаа зохион байгуулдаг гэлээ. Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш ямар үр дүн гар­сан бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын тооцоолсноор дэл­хий дахинд жил бүр вак­цин­жуу­лалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний ул­маас нас бардаг байна. Дарх­лаа­жуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт жижиг улс орны хүн амын дунд вакцинаар урьд­чилан сэргийлж болох халд­варт өвчнүүд болох улаан­бур­хан, улаанууд, тат­ран, хөхүүл ханиад зэрэг халд­варт өвчний дэгдэлтүүд бүрт­гэгд­сээр байгаа юм. Манай улс дархлаа­жуу­­лалтын хөтөлбөрт багтдаг вак­циныг товлолын дагуу өндөр хам­ралттай, нэмэлт вакциныг но­толгоонд тулгуурлан оновчтой үр дүнтэй зохион байгуулсанаар ца­гаан цэцэг, халдварт саа, ня­райн татран өвчинг устгаж, са­хуу, хөхүүл ханиад бараг бүрт­гэгдэхээ больсон. Үүнээс гад­на, В хепатит, улаанбурхан өвч­ний тархалтыг хяналтдаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хан­ган ажиллаж байна. Мөн энэ онд пневмококкоор үүс­­гэгд­сэн уушгины хатгаа өвч­нөөс урьдчилан сэргийлэх вак­ци­ныг нийслэлийн хэм­жээнд нэвт­рүүлсэн бөгөөд дарх­­­­лаажуулалтын цахим бүрт­гэ­лийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай эх­лүү­­­лээд байна.

-Аяны хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Аяны хүрээнд хүн амд эрүүл мэн­дийн боловсрол мэдлэг ол­гох, халдварт өвчнөөс урьдчилан сэр­гийлэх арга зам, эрүүл да­дал, зан үйлийг хэвшүүлэх, дарх­лаа­жуулалтын талаарх ир­гэдийн мэдлэг, хандлагыг нэ­мэг­­дүү­лэхээр ажиллана. Нийг­мийн эрүүл мэндийн мэдээ­лэл, сур­талчилгаа явуулах, эрүүл мэн­дийн байгууллагуудын турш­лага, ур чадварыг бэхжүүлэх, шийд­вэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Дархлаажуулалтын цахим санг бий болгож байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Монгол Улсад дархлаажуулал­тын цахим санг бүрдүүлж байгаа. Дархлаажуулалтын цахим сан гэ­дэг нь дархлаажуулалтад хүү­­хэд хэр хамрагдсан байд­лыг цахимаар бүртгэх юм. Дарх­­­лаажуулалтад хоцрогдсон хүүх­­­дүүдийг мэдсэнээр нө­хөн дарх­­лаажуулна. Мөн нэ­мэлт дарх­­лаажуулалтыг зо­хион бай­гуулах шийд­вэр гар­гахад нэмэр бол­но. Цахим сан бүрд­сэнээр шин­­­жилгээ судал­гааны ажил сай­­жирна. Цаашдаа дарх­лаа­­жуу­­лал­тын чиглэлээр шийд­вэр гар­­гаж, шинэчлэл хийх, ажлын­­хаа ал­даа дутагдлыг олж харахад хэрэгтэй.