ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-13

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний арван сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан аж. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай болж байна.

Мөн энэ оны эхний арван сарын байдлаар 2.75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор их байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2 хувийг БНХАУ руу гаргажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгаад буй. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн юм.