ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Саарал жагсаалтаас гарахаар ажлын хэсэг ажиллаад эхэлчихсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар мөн л тус байгууллагад дэд даргаар ажиллаж байсан Н.Баярсайхан нарыг томилох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл үүрэгт ажлаа хүлээн аваад буй Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч хийх ажлынхаа талаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Төв банкны хийх ажил тодорхой байдаг. Хоёр тулгамдсан асуудал бий. Нэгдүгээрт, саарал жагсаалт, хоёрдугаарт ОУВС-гаас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” юм. Эдийн засаг сэргэж байна.

Энэ сэргэлтийг хадгалахын тулд мэдээж Мөнгөний бодлогоо батлуулах асуудал бий. Ирэх долоо хоногт эцэслэн батлуулна. Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын хяналтад орсон. Хяналтаас гарахын тулд ажиллана.

Багаараа ажиллаж байж гарна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ аль болох хурдан хугацаанд гарах зорилго тавьсан. Дөрвөн асуудлаар зургаан ажил хийнэ. Ажлын хэсэг гараад төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явж байна” гэлээ. Мөн мөнгөний бодлогын зөвлөлийн долоон гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэлээ.