2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 86,353,659 төгрөгийн үнийн дүн бүхий 240,388 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +2.76%) болон "Таван толгой" ХК (TTL +2.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -9.84%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -5.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.25 хувиар буурч 19051.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,615,395,938,302.22 төгрөг боллоо.