Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 150.4 мянган төгрөг буюу 13.5 хувиар өссөн байна. Өрхийн мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 86.8 мянган төгрөг, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 26.6 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн өрхийн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 145.7 мянга, хүнсний бүтээгдэхүүний зарлага 25.2 мянган төгрөгөөр өссөн аж.