“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн барилга угсралтын ажил эхлэх нөхцөл бүрдлээ.
EPC-1 буюу Технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд иргэний барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр арвин туршлагатай БНЭУ-ын “Жей Эм Си”, “Кей И Си”, “Афконс” компаниуд оролцож, тендерийн материалаа хүлээлгэн өглөө.
Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй Зээлийн хэлэлцээрт уг төслийн ерөнхий гүйцэтгэгч нар зөвхөн Энэтхэгт бүртгэлтэй компани байхаар тусгагдсан юм. Тендерийн үнэлгээний ажлыг Энэтхэг болон Монголд зэрэг зохион байгуулах бөгөөд шалгарсан компанитай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК гэрээ байгуулж ирэх 4-5-р сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ ажил эхэлснээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл төлөвлөлтийн үе шатнаас бүтээн байгуулалт руу шилжих эхлэл тавигдлаа гэсэн үг.