ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1072 хувьцааг өвлөж болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-03

Нас барсан хүний хувьцааг үр хүүхэд нь өвлөж  болохоор болжээ. Тэгэхдээ “Эрдэнэс –Тавантолгой” ХК-иас  1072 хувьцааг дотоодын хөрөнгийн биржид  нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэх аж. Тиймээс харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах юм байна.