ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цахимаар хуралдлаа

O.Admin
2020-03-10

Өнөөдрийн Улсын Онцгой Комиссийн хурлын дараа Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралджээ. Ингэхдээ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ пүрэв гарагт тусгаарлалтаас гарах тул  онлайнаар хуралдаж Засгийн газарт чиглэл өгсөн аж. Ерөнхийлөгчийн тусгаарлалтын хугацаа энэ Пүрэв гарагт дуусах юм.

Харин  яг одоо Засгийн газрын ээлжит бус хурал болж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хуралдаанаас томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ хүнсний хомсдол үүсэхгүйгээр зохион байгуулна гэлээ.