ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногдол ашгаа хуримтлалын дансанд байршуулах боломжтой

O.Admin
1 өдрийн өмнө

Та И Монголиа -аар нэвтрэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өөрийн эзэмшил дэх хувьцааны ногдол ашгийг цаашид хэрхэн ашиглах талаарх санал бодлоо хуваалцах боломжтой.

           Дараах гурван сонголтоос нэгийг хийх боломжтой ба саналыг E-Mongolia цахим системээр дамжуулан 2 дугаар сарын 26-ний өдөр хүртэл хүлээн авна. Энэ хугацаанд та саналаа дахин засварлах боломжтой. Хэрэв санал өгөлгүй үлдвэл ногдол ашиг нь автоматаар таны банкны дансанд шилжих юм.

1.Бэлэн мөнгө – Ногдол ашгаа өөрийн банкны дансанд шууд шилжүүлэн авах

2.Хуримтлалын сан – Ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж хадгалах /Баялгийн сан/

3.Хандив – Нийгмийн сайн үйлс, тодорхой төсөл, санд хандивлах

    Энэхүү санал асуулга нь цаашид Үндэсний баялгийн сангийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг өндөр ач холбогдолтой тул та санал асуулгад идэвхтэй оролцоорой.