ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 800 тэрбумын зээл олгоно

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ноос, ноолуурын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх хүрээнд "Цагаан алт" үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ "Монголчууд бид 700 орчим тэрбум төгрөгийг жил бүр ноос, ноолууран хувцас, арьс шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж гадагш урсгаж байна.

Үүнийг өөрчилж, өөрсдөө үйлдвэрлэдэг болох зорилгоор жар гаруй сая толгой мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг гурав дахин нэмэгдүүлж, 8000 гаруй шинэ ажлын байр бий болгох зорилгоор УИХ-аар 63 дугаар тогтоолыг батлуулан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан баялаг бүтээгчдэдээ олгож эхэллээ. Уг зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаад байна.

Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно. Үйлдвэрлэгч улс орон болох их үйлсийг дэмжин ажиллаж байгаа банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлж амжилт хүсье. Монгол малын түүхий эд, ноос, ноолуур, арьс шир бол “Цагаан алт” юм" хэмээжээ.