ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдвар дэлхийн хэмжээнд тарж, цар тахлын эрсдэлтэй болж байгааг анхааруулж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-10

Эрүүл мэндийн яамнаас  шинэ коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад COVID-19 –ын халдвар бүртгэгдсэн билээ.

О.Ариунтуяа: Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрт үед нь авах  хэрэгтэй

/ ДЭМБ-ын мэргэжилтэн/

-ДЭМБ-ын энэ сарын 9-ний  мэдээгээр коронавирусийн халдвар 100 мянга 577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж нийт нас баралтын тоо 3584 болсон. Шинээр Албани, Фрагвай, Бангладеш зэрэг оронд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д нас баралт 23-аар нэмэгдэж 45 тохиолдол шинээр бүртгэгдэж Иран, Итали зэрэг орноос зөөвөрлөгдсөн тохиолдол БНХАУ-д бүртгэгдээд байна. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь эдгэрч эмнэлгээс гарсан. Иранд 743 тохиолдол шинээр нэмэгдсэн бол Италид тохиолдлын тоо 1492 болж нас баралт 463 хүрлээ. Хөл хориог орон даяар тогтоох шийдвэр гарсан. Дэлхийн хэмжээнд халдвар тархаж, цар тахлын эрсдэлтэй болж байгааг анхааруулж байна. Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрт үед нь авах  хэрэгтэй. ДЭМБ-аас вакцины талаар мэдээлж байгаа. Таван орон вакциныг үйлдвэрлэх асуудал ярьж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга

Х.Янжмаа: 30 гаруй улс оронд биотехнологийн компаниуд хамтран ажиллаж байна

/ ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга/

-Халдварт өвчний эсрэг вакциныг боловсруулж гаргахаар ажиллаж байна. БНХАУ генийн дарааллыг нэгдүгээр сард тогтоосон. Тэргүүлэгч компаниуд генийн дараалалд үндэслэж, вакцины шинэ  хувилбарыг хөгжүүлж эхэлсэн. Нийтдээ 30 гаруй улс оронд биотехнологийн компаниуд хамтран ажиллаж байна. Ирэх сарын сүүлчээр вакциныг хүн дээр туршина гэж ярьж байна. Аюулгүй үр дүнтэй вакцин гаргаж авах хүртэл 12-18 сарын хугацаа зарцуулана.

Д.Нямхүү: Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ

/ ХӨСҮТ-ийн захирал/

- Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Хавьтлыг тодруулахад,  Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хүнийг тусгаарлаж, тандалт судалгаа хийх ажлыг хийж байна.  Өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч сандрах хэрэггүй. Бид ямар арга хэмжээ авч яаж зохион байгуулах вэ гэдгээ тодорхойлсон. Тодорхой хавьтлуудыг ангилж ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчийн хяналт тавина.