МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүрийн 04:00 цагаас эхлэн тухайн хүний явсан газар, хооллосон, хоноглосон бүх газрыг Улаанбаатар, Дорноговийн хэмжээнд тодорхойлсон аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2228 ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг тэрбээр онцлов. . Улмаар Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгаж, хуулийн хүрээнд бүх дэглэмийг дээд зэрэгт нь хүргэхийг үүрэг болгосон байна.
Харин ариутгалын бодис улсын хэмжээнд хэр хангалттай байгаа талаар сэтгүүлчдийн асуултад МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Хуралдааны мэдээллээр бол ариутгалын бодис хангалттай байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага ариутгал хийдэггүй, харин хийж байгаад хяналт тавьдаг" хэмээлээ.