ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүх хуралдаануудыг хойшлуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-12

Дэлхий нийтэд тархаад буй цар тахал буюу “COVID-19” халдвар Монгол Улсад илэрсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд шүүх хуралдаан зарлахгүй байх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг бүхий л арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзжээ. Гэвч хуульд заасан хэрэг шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг товлосон өдөр, цагт хэвийн үргэлжлүүлж, шүүн таслах ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Дүүргүүдийн Тамгын газраас шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлагыг тавьж, шаардлагатай тохиолдолд амны хаалтаар ханган, биеийн халууныг тусгай багажаар хэмжиж шалган нэвтрүүлж, “Улаанбаатар ариутгал” ХХК-тай хамтран шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, хуралдааны танхимууд болон тусгаарлах өрөө гэх мэт шүүхийн байрны нийт 29300 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хоёр удаа хийсэн аж.