Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд тусгай үүргийн дөрвөн нисэх онгоц БНСУ, Япон зэрэг улсаас 1000 гаруй иргэнээ татан авахаар болсон юм. Түүнчлэн тус шийдвэртэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. Мөн БНСУ-д байрлах Элчин сайдын яаманд иргэд хандан, бүртгүүлж эхэлжээ.