ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Амар: Бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувьд хүндрэл учирч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-16

МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монголын банкны холбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр  COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж, мэдээлэл хийлээ. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Иргэд болон бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт өндөр  байна. Банкны зээл нь бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувьд хүндрэл учруулж  буй судалгаа гарсан байсан. Банкуудын холбоо энэ талаар идэвхтэй ажиллаж, төр засгийн удирдлагуудтай уулзаж байна. Тухайлбал, Монголбанктай уулзаж, эхний байдлаар нааштай хариу авлаа. Банкууд өөрсдөө хийж чадах зүйл гэвэл үйл ажиллагаанд нь хүндрэл учирсан ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол тухайн банкандаа хандаад шийдүүлэх боломжтой. Дүрэм журмынхаа хүрээнд зээлийн бүтцийн өөрчлөлтийг хийгээд, хугацааг нь хойшлуулах боломжтой. Шаардагын хүрээнд сангуудыг нь байгуулна. Өөрөөр хэлбэл,  банкуудын хувьд зардал нэмэгдэнэ. Мөн зээлдэгчдийг бүтэц өөрчллөгдсөн зээл гээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлнэ гэх мэт хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Сангийн яам, Монголбанканд журмынхаа заалтыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, хойшлуулах хүсэлт тавьсан” гэлээ.