ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт 1706 хүнийг тусгаарлажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-19

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн  ээлжит мэдээллээ хийлээ.  Манай улсын  хэмжээнд өнөөдрийн байдлаар 1706 иргэнийг тусгаарласан аж. Харин сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байгаа юм байна.

Энэ талаар  Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, “Истанбул-Улаанбаатарын нислэгээр өнгөрсөн шөнө 252 хүн ирсэн бөгөөд нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Онгоцноос буусан иргэдээс  ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарласан бол бусад иргэдийг “Зүчи”, “Бага баян”, “Асралтмед” эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа. Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.

Ачаалал нэмэгдсэн тохиолдолд яаралтайарга хэмжээ авах үүднээс  Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргаж, зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөллөө. Ингээд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа”  гэдгийг онцоллоо.

Өнөөдөр  Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийх аж.