Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг авлига авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тэднийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт хийхээр товлосон байсан юм. Гэвч тэдний шүүх хуралдааныг ирэх сарын 13-ныг хүртэл хойшлуулсан аж.
Хэргийг сануулахад, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.