Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг энэ сарын 01-нээс ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Иймд аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлэх аж.
- Зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт.
- Зээлийн эргэн төлөлтийн графикийн санал /III/01/2020-VI/30/2020 хооронд төлбөр зохих зээлийн үндсэн төлбөрийг 2020 онд багтаан хэрхэн төлж барагдуулах төлбөрийн график/
- Үйл ажиллагааны орлого буурсан, түрээсийн өр төлбөрөө төлөх, үйл ажиллагааны зардлын өртэй байгаа болон ажлын байраа хадгалахад хүндрэлтэй байгааг нотлох бичиг баримт, дансны хуулга
- Зээлийн гэрээний үүргээ ханган биелүүлэхэд зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан нь зээлийн гэрээг зөрчих үндэслэл болохгүй байх талаарх тодорхойлолт шаардлагатай юм байна.